Бидний тухай
Nomuda Home нь 2019 онд үүсгэн байгуулагдсан Монголын хамгийн анхны Home Fashion Brand юм. Бид гэр ахуйн хэрэглээг зөвхөн хэрэгцээ бус, амьдралын хэв маяг, тав тух, гоо зүйн илэрхийлэл гэж үздэг.
Манай хамт олон хэрэглэгч бүрийн хүсэл, хэрэгцээнд нийцсэн өнгө төрх, загварыг бүтээхийн зэрэгцээ чанартай, эрүүл мэндэд ээлтэй материал ашиглан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Байгалийн гаралтай даавуун материал, нарийн хийц, орчин үеийн загварыг хослуулснаар айл бүрийн гэрийг илүү дулаан, тав тухтай, өнгөлөг орчин болгоход хувь нэмрээ оруулж байна.
Nomuda Home нь ор дэрний хэрэглэл, хөшиг, пажама, хүүхдийн бүтээгдэхүүн, гэрийн чимэглэл зэрэг олон төрлийн даавуун бүтээгдэхүүнийг санал болгож, хэрэглэгчийн хүссэн өнгө, хэмжээ, загварын дагуу захиалгаар үйлдвэрлэх боломжийг бүрдүүлдэг.
Бидний зорилго бол Монгол айл бүрт чанар, тав тух, орчин үеийн өнгө төрхийг түгээж, өдөр бүрийг илүү аз жаргалтай болгох юм.
Хэрэглэгч бүрийн сэтгэл ханамж бидний хамгийн чухал үнэт зүйл бөгөөд найдвартай үйлчилгээ, чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан таны гэр бүлд илүү тав тухтай орчныг бий болгохыг зорьдог.